Huddle room буюу Зөвлөлдөх өрөө
Орчин үеийн оффис төлөвлөлтийн хамгийн том чиг хандлагуудын нэг бол HUDDLE ROOM буюу зөвлөлдөх өрөө. Энэ нь ажлын хэсэг, багийн гишүүд хоорондоо ажлын уялдаа холбоогоо тодорхойлон, илүү бүтээлч ажиллах боломжийг бүрдүүлж өгдөг давуу талтай.
“Frost & Sullivan” судалгааны байгууллагын тооцоолсноор байгууллагын нийт хурал уулзалтын 70% нь HUDDLE ROOM-д хийгдэх боломжтой. Өөрөөр хэлбэл заавал том хурлын заал түрээслэхгүйгээр жижиг талбайтай хэрнээ хурал зохион байгуулах бүх нөхцлөөр хангагдсан хурлыг өрөөг ашиглахад илүү хялбар. Бид энэ удаагын сэдвээрээ HUDDLE ROOM-ийг сонгож байна
Зай талбайн ашигтай шийдэл
HUDDLE ROOM нь уламжлалт уулзалтын өрөөнөөс ялгаатай нь зай талбай бага эзэлдэг бөгөөд богино хугацаанд үр дүнтэй уулзалт хийхэд тохиромжтой.
Зардал багатай
Зай талбай бага шаарддаг тул тохижуулахад зардал бага. Жижиг багийн уулзалт хийхэд зориулагдсан талбай бага зай эзлэх ширээ, сандал болон цагаан самбар аль эсвэл видео, аудио тоглуулах боломжтой медиа дэлгэц байхад л хангалттай.
Бүтээмж өсгөнө
Олон гишүүнтэй том уулзалтуудтай давхцалгүйгээр дотоод асуудлаа хурдан хэлэлцэх боломжтой. Ингэснээр том хурлын өрөөний ачааллыг багасгана.