ORANGE in INTERIOR
Хамгийн нөхөрсөг өнгө бол жүржийн мэт тод шар өнгө. Дулаан өнгөний бүлэгт багтдаг бөгөөд эерэг, нөхөрсөг сэтгэгдлийг төрүүлдэг. Учир нь аль ч төрлийн өнгөтэй энергийн хувьд нийцдэг юм. Баяр баясал, эрч хүч, ер бусын гэгээлэг сэргэг байдлыг бэлгэддэг энэ өнгө нь хоолны дуршлыг нэмэгдүүлдэг байна.
Эерэг мэдрэмж
Сэтгэл зүйчдийн судалгааны дүнд жүржийн шар өнгө хоолны дуршил нэмэгдүүлж, урам зориг бадраан хүний сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг гэжээ. Тиймээс бусадтай нээлттэй, оптимист хүмүүсийн гэрт orange өнгийн décor заавал нэг байдаг аж.